Б.Чойжилсүрэн: СЕХ шийдвэрээ аль эрт гаргачихсан
Увсын сонгогчдыг төлөөлөн УИХ-д сууж буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний “мандат”-ыг хүчингүй болгох гэнэ гэсэн жиргээ гадуур хүчтэй яригдах болжээ.
Мэдээллийн алба

Увсын сонгогчдыг төлөөлөн УИХ-д сууж буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний “мандат”-ыг хүчингүй болгох гэнэ гэсэн жиргээ гадуур хүчтэй яригдах болжээ. Тэр ч бүү хэл тэднийг төрийн эрх барих байгууллагыг үндсэн хуулийн бус аргаар авсан гэх үндэслэлээр 5-10 жилийн ял авна хэмээн өрсөлдөгч нар нь үзэж байгаа аж.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Би бүтэн нэг жилийн хугацаанд дуугүй явсан. Яагаад гэвэл, шүүх үнэнийн талд үйлчлэх ёстой. Харин бидний гомдлыг шийдвэрлэх хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ гурван ч удаагийн шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Гэтэл үүнийг үгүйсгэж, АН-ын зарим хүн ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж л сууна. Тэр ч байтугай биднийг шоронд “Хийчихсэн” сууж байлаа. Тэд мэдээлэл хийх үеэрээ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр “Өөрсдийнхөө хийсэн үйлдлээрээ 5-10 жилийн ял эдэлнэ. Шоронд орж таарна” мэтээр ярьж байна. Үнэхээр ингэж ярьж болох уу. Үүнийг нь ойлгохгүй байна. Ямар ч байсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг харъя. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ аль эрт гаргачихсан. Харин одоо ямар эрх зүйн үндэслэлээр ингэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Би УИХ-д өнгөрсөн дөрвөн жил сууж туршлагажсан. Энэ үүднээс харахад ямар ч боломжгүй байгаа юм” гэв.


















