Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Энх-Оргил ОNE Championship-ийн рингэнд Филиппиний тамирчинтай тулалдана

Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Энх-Оргил ОNE Championship-ийн рингэнд Филиппиний тамирчинтай тулалдана
Б.Энх-Оргил ОNE Championship-ийн рингэнд Филиппиний тамирчинтай тулалдана. Зураг: МҮОНРТ

"Степпе Арена" мөсөн өргөөнд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ.

Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм.

Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа.

Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-нд Филиппин Улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. Лумпини стадиумд ONE Fight Night-9 арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийн хийх нь ээ.

Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд долоон ялалт, хоёр ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан аж.

Хуваалцах