Б.Энххүслэн Бангкокийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Мөн спортын мастер Б.Жүрмэд мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд 31.59 секундын амжилтыг үзүүлж, мөн дэд байрт оржээ.
Мэдээллийн алба

Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Бангкок хотод болж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирлага дор баг тамирчид амжилттай оролцож байгаа билээ.
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн өвөөр даллах төрөлд ОУХМ Б.Энххүслэн 59.31 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр энэ амжилтаараа ирэх аравдугаар сард Аргентид болох залуучуудын III олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлэв.
Мөн спортын мастер Б.Жүрмэд мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд 31.59 секундын амжилтыг үзүүлж, мөн дэд байрт оржээ.
Сонирхуулахад тэрбээр Монголын Үндэсний олимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулахад нэгдүгээр сарын шилдэг тамирчин болж байсан билээ.
Тэрбээр оны эхэнд болсон усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, есөн алтан медаль хүртэж байлаа.
Б.Энххүслэн 2017 онд Монголын усан сэлэлт спортын холбооны шилдэг тамирчин, өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин болсон.


















