Б.Эрдэнэбаяр БНСУ-ын Урлагийн их сургуульд үнэ төлбөргүй сурна
Энэхүү урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байгаа билээ.
Мэдээллийн алба

Урлагийн төрөл, тэр дундаа хүнд сэтгэл мэдрэмжийн дээд таашаалыг мэдрүүлэх, харах урлагийн нэг бол яахын аргагүй бүжгийн урлаг.
Энэхүү урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байгаа билээ.
Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан бүжгийн төгс хэмнэл, мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Эрдэнэбаярыг "World korea" группийн зүгээс байгалийн үзэсгэлэнт Сэжун хотод байрлах “Korea university of media arts” буюу Урлагийн их сургуульд үнэгүй сургахаар болсон байна.


















