Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн анхны "Их дуулга" тэмцээн энэ сарын 4-5-нд Францын нийслэл Парис хотод боллоо. "Их дуулга" тэмцээнд зодоглосон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн өндөрлөсөн ч Монголын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид Парист 50 гаруй орны жүдоч хамрагдаж буй олон улсын хамтарсан бэлтгэлд оролцох юм байна. Дараа нь энэ сарын 16-18-нд зохион байгуулагдах Тель-Авивын "Их дуулга" тэмцээнд зодоглоно.


















