Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын медальтан боллоо

Харин 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан М.Толуй Японы Үжин Такизавад 3:8-аар ялагджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын медальтан боллоо
Б.Ган-Эрдэнэ Азийн аваргын медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Бишкект болж буй “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Баатархүүгийн Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Давут Хожатовыг цэвэр, шөвгийн наймд Узбекистаны Жорулло Абдуфаттоховыг 7:4-өөр ялсан ч хагас шигшээд Энэтхэгийн Нарендерт 0:10-аар ялагджээ.

Ийн медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Ким Жун Минийг 4:3-аар ялснаар медалийн тавцанд зогслоо.

Харин 65 кг-д хүрэл медалийн төлөө барилдсан М.Толуй Японы Үжин Такизавад 3:8-аар ялагджээ.

Хуваалцах