Б.Ганболд Пёнчаны цасан замд 16 дугаар байранд орлоо
Энэ зайд 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Мэдээллийн алба

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд өчигдөр Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцов.
Тэрбээр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16 дугаар байранд орлоо.
Энэ зайд 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ.
Тэрбээр “Сочи-2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14 дүгээр байр эзэлж байсан юм.
Б.Ганболд Пёнчаны цасан замд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14-ний өдөр спринт /1,1 км/ уралдаантай.
Мөн энэ сарын 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.


















