Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Б.Гандөл туялзуур сэлэмний тивийн аваргаас Монголын анхны медалийг хүртэв

Б.Гандөл хасагдах шатанд Ливан, Вьетнам, Казахстан, Узбекистаны сэлэмчдийг буулган авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Гандөл туялзуур сэлэмний тивийн аваргаас Монголын анхны медалийг хүртэв
Б.Гандөл туялзуур сэлэмний тивийн аваргаас Монголын анхны медалийг хүртэв. Зураг: МҮОНРТ

Узбекистаны нийслэл Ташкент хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээний өсвөрийн хүнд сэлэмний төрөлд Монгол Улсаас 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд Батбямбын Гандөл зургаан ялалт байгуулж, хүрэл медаль хүртэв.

Б.Гандөл хасагдах шатанд Ливан, Вьетнам, Казахстан, Узбекистаны сэлэмчдийг буулган авчээ. Тэр ийн Монголын туялзуур сэлэмний төрөлд тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Сонирхуулахад, Б.Гандөл дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор “Дуэль” клубт бэлтгэл сургуулилтаа хангадаг аж.

Хуваалцах