Б.Гангаамаа К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо
Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа өнөөдөр 11:00 цагт дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж, оргилд хүрчээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа өнөөдөр /Улаанбаатарын цагаар/ 11:00 цагт дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж, оргилд хүрчээ.
Тэрээр К2 оргилд хүрснийхээ дараа тэндээс Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдож, ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салхи шуурч байна. Удаан байж болохгүй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт НургуШерпа оргилд хамт гарсан” хэмээн ярьжээ.
Ийнхүү Б.Гангаамаа нь Хятад, Шинэ Зеланд, Пакистан, Ирланд, Мексик, Бельги, Япон, Непал зэрэг улсын 31 уулчинтай энэхүү авиралтыг амжилттай гүйцэтгэж, дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо.


















