Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганхайч "Их дуулга"-ын аварга боллоо

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд Б. Ганхайч түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганхайч "Их дуулга"-ын аварга боллоо
Б.Ганхайч "Их дуулга"-ын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд Б. Ганхайч түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авлаа. Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн "Их дуулга"-ын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар ялалт байгуулав.

Барилдааны явцад гараа хөшүүлэн бага зэрэг гэмтэл авсан ч шүд зуун зүтгэсээр ялалтад хүрсэн.

63 кг-ын дүн

1.Болдын Ганхайч (Монгол)
2. Кирари Ямагүчи (Япон)
3. Нина Шимич (Хорват)
3. Гаэтанэ Дебер (Франц)

Хуваалцах