Б.Гантулга Эверестийн оргилд гарлаа
Б.Гантулга тавдугаар сарын 14-ны өглөө 07:00-08:00 цагийн орчимд тус оргилыг “эзэлсэн” бөгөөд ийн тэрбээр Эверестэд мөрөө гаргасан Монголын найм дахь уулчин боллоо.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн өндөр уулын оргил бол Гималайн нурууны Эверест. Энэ оргилд Монголын уулчин Бэх-Очирын Гантулга амжилттай гарсан мэдээг Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн байна.
Б.Гантулга тавдугаар сарын 14-ны өглөө 07:00-08:00 цагийн орчимд тус оргилыг “эзэлсэн” бөгөөд ийн тэрбээр Эверестэд мөрөө гаргасан Монголын найм дахь уулчин боллоо. Өмнө нь Монголын уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар Эверестийн оргилд гарч байв.
Сонирхуулахад, Эверест оргил нь далайн түвшнээс дээш 8848 метр юм.


















