Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алт, хүрэл медаль авлаа

Б.Ганзориг хоёр медаль (алт, хүрэл) хүртэж, А.Ууганцэцэг 9, 11 дүгээр байр эзэлсэн амжилтаар Дэлхийн цомын тэмцээнийг өндөрлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алт, хүрэл медаль авлаа
Б.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алт, хүрэл медаль авлаа. Зураг: МҮОНРТ

Пара буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээн БНСУ-ын Чанвон хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганзориг 561 оноогоор хүрэл медаль хүртсэн бол А.Ууганцэцэг эмэгтэйчүүдийн хийн бууны Р2 дасгалд 527 оноогоор 11 дүгээр байрт орсон байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганзориг гурав хоногийн өмнө Дэлхийн цомын тэмцээний 50 метрийн Р4 дасгалд алтан медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Сонирхуулахад, Монголын баг тамирчдыг тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяа удирдан оролцсон бөгөөд Б.Ганзориг хоёр медаль (алт, хүрэл) хүртэж, А.Ууганцэцэг 9, 11 дүгээр байр эзэлсэн амжилтаар Дэлхийн цомын тэмцээнийг өндөрлүүлж байна.

Хуваалцах