Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганзоригийг улсын начин цолтой нь барилдуулж болно гэв

Харин Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, улсын начин Б.Баатарцолын хувьд “Би сэргээш хэрэглээгүй. Харин ч олон жилийн турш сэргээшийн эсрэг тэмцэж ирсэн хүн. Үнэн мөн нь олдох байлгүй” хэмээсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганзоригийг улсын начин цолтой нь барилдуулж болно гэв
Б.Ганзоригийг улсын начин цолтой нь барилдуулж болно гэв. Зураг: МҮОНРТ

Допингийн эсрэг үндэсний төвөөс Улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдэгдлийг өнгөрсөн онд гаргасан билээ. Улмаар Б.Ганзоригийн цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор гаргасан юм.

Гэвч улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж дээрхи шийдвэрийг хууль бус хэмээн үзэж 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны гаргасан шийдвэрийг Монгол Улсын шүүхээр эцэслэн шийдэх хүртэл Б.Ганзориг нь улсын начин цолтойгоо барилдах бүрэн боломжтой аж. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон МҮБХ-нд Б.Ганзоригийг улсын начин цолтой нь барилдуулж болно гэдэг албан бичгийг хүргүүлжээ.

Хуваалцах