Б.Гүндаваа шатрын Олон улсын тэмцээнд оролцож байна
Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх "Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар тус улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.
Мэдээллийн алба

Мальта улсад болж буй шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож байна. Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх "Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар тус улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ. Их мастер Б.Гүндаваа "Мальта Опен-2014" тэмцээнд түрүүлж байсан бөгөөд оюуны спортыг дээдлэгч "Шунхлай" групп энэ удаад ч бас түүний ивээн тэтгэгчээр ажиллаж, зардлыг нь даажээ.


















