Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Б. Идшинхорлоо: Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрсдэлээр дөрөв ангилж байгаа

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Б. Идшинхорлоо: Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрсдэлээр дөрөв ангилж байгаа
Б. Идшинхорлоо: Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрсдэлээр дөрөв ангилж байгаа. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, эрүүл мэндийн хяналтыг тогтмолжуулах зорилгоор сургууль, цэцэрлэгт суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд 10 дугаар сарын 1-нээс зохион байгуулж эхэлсэн.

Эрт илрүүлгийн талаар НЭМҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэдээллийн мэргэжилтэн Б. Идшинхорлоогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Сургууль цэцэрлэг дээр суурилсан эрт илрүүлгийг энэ сард эхлүүлсэн. Эрт илрүүлэг хэдэн хувьтай явагдаж байна бэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт хүн аманд чиглэсэн эрт илрүүлэг,урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оноос эхэлсэн. 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайдын А261 буюу нийт хүн амыг эрт илрүүлэгт хамруулж, эрсдэлийн үнэлэх, халдвар болон халдвар бус өвчлөлөөс сэргийлэх зорилготой илрүүлгийн журам шинэчлэгдсэн. Үүнд үндэслэж 2026 оны 10 дугаар сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг эхлүүлсэн.

Монгол Улсын хэмжээнд 262152 гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамрагдана. Одоогийн байдлаар 32759 хүүхдийг эрт илрүүлэгт хамрагдсан байна.

Үүнээс бүрэн үзлэгтээ хамрагдсан 9500 орчим хүүхэд байгаа. Үзлэг хамрагдаж байгаа хүүхдийг эрсдэлээр A, B, C, D гэж дөрөв ангилж байгаа. Тухайлбал, А эрсдэлгүй, B эрсдэлтэй, C нэмэлт дахин үзлэгт хамруулах шаардлагатай, D яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж үнэлж, ангилж байгаа.

-Сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэх хамруулахдаа асран хамгаалагч нь асуумж бөглөж байсан. Цэцэрлэг гэсэн адилхан асуумж бөглөх үү?

-Эхний ээлжид сургууль цэцэрлэгээс эцэг эх асран хамгаалагч нараас танилцуулах хуудсыг зөвшөөрлийг бөглүүлж байгаа. Эцэг эх асран хамгаалагч зөвшөөрсөн тохиолдолд хүүхэд нь эрт илрүүлэгт хамрагдана.

Эмчийн үзлэг нь сургууль, цэцэрлэг дээр суурилж хийгдэнэ. Эмчийн үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн төв буюу өрх сумын эмч нар хийнэ.

-Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн үзлэг оношилгоо наснаас хамаарч өөр өөр байгаа юу?

-Энэ эрт илрүүлэг жил бүр насны ангиллаар хийгдээд явна. Үзлэгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зохион байгуулж байгаа.

Тухайлбал, Зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийгдэнэ. 11 настай хүүхдэд бие бялдрын үнэлгээ, нурууны мурийлт, хөлийн тавхайд өөрчлөлт байна уу гэх зэрэг үзлэг шинжилгээнд хийгдэнэ. Харин 15 настай хүүхэд өсвөр нас учраас бие бялдар ерөнхий үзлэг, эмчийн үзлэг, амны хөндийн үзлэг хийгдэж байгаа.

Мөн 15 настай хүүхдээс сэтгэлзүйн асуумжийг авч байгаа. Энэ нь тухайн хүүхдэд сэтгэлзүйн ямар нэгэн гутралд орох магадлал байна уу гэдэгт үнэлгээ хийгдэнэ.

-Энэ үзлэг оношилгоо чанартай болж чадах болов уу?

-Хүүхдийн эрт илрүүлгийг хүүхдийн эмч нар болон салбар зөвлөлийн хүмүүсийн зөвлөсний дагуу явагдаж байгаа. Мөн хүүхдийн бүрийн онцлогт тохирсон үзлэг, бие бялдрын үнэлгээ явагдаж, мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийх учраас чанартай явагдана.

-Энэ эрт илрүүлэгт хэчнээн төгрөгийн зардал гарч байгаа бэ?

-Санхүүжилт хувьд ЭМД-ийн үндэсний зөвлөлөөс гаргасан 10 дугаар тогтоолоор хүүхдүүдийг насны ангиллаар хүүхэд тус бүр дээр нь үнийн тариф гаргасан байгаа. Тухайлбал, дунд бүлгийн гурван настай хүүхэд 10 мянган, нэгдүгээр ангийн хүүхэд 13 мянган, 6, 10 дугаар ангийн хүүхэд 3 мянган төгрөг гэсэн үнэлгээ батлагдсан. Энэ нь тухайн сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг хэдэн хүүхэд үзлэгт хамруулсан байна гэдгээр санхүүжилтээ авна.

-Энэ үзлэг оношилгоо чанартай болж чадах болов уу?

-Хүүхдийн эрт илрүүлгийг хүүхдийн эмч нар болон салбар зөвлөлийн хүмүүсийн зөвлөсний дагуу явагдаж байгаа. Мөн хүүхдийн бүрийн онцлогт тохирсон үзлэг, бие бялдрын үнэлгээ явагдаж, мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоо хийх учраас чанартай явагдана.

-Орон нутагт эрт илрүүлэг ямар байна бэ?

- Хүүхдийн эрт илрүүлгээр Архангай Булган, Сэлэнгэ аймгууд тэргүүлж байна. Энэ эрт илрүүлэг 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх учраас хамрагдах насны бүх хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой.

Хуваалцах