Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Жамбалбаярням есөн сая төгрөгөөр шагнуулна

Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд Монгол Улсын бяцхан хийлч Б.Жамбалбаярням гуравдугаар байрыг эзэлжээ. Тус уралдаан өнгөрсөн сард БНЧУ-ын Усти Над Орлици хотноо болсон бөгөөд тус уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн колле

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Жамбалбаярням есөн сая төгрөгөөр шагнуулна
Б.Жамбалбаярням есөн сая төгрөгөөр шагнуулна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд Монгол Улсын бяцхан хийлч Б.Жамбалбаярням гуравдугаар байрыг эзэлжээ.

Тус уралдаан өнгөрсөн сард БНЧУ-ын Усти Над Орлици хотноо болсон бөгөөд тус уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн таван сурагч гурван багшийн хамт оролцжээ.

Энэ удаагийн уралдаанд 12 улсын өсвөрийн хийлчин оролцсоноос Б.Жамбалбаярням 10 хүртэлх насны ангилалд оролцсон байна. Ийнхүү түүнд Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар есөн сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.

Бусад ангилалд Б.Аялгуун, Э.Эмүжин, Ц.Маралгоо, Б.Анударь нар тусгай байрыг эзэлсэн байна.

Хуваалцах