Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Халиун хүрэл медалийн төлөө барилдана

Халиун Италийн нийслэл Ромд болж буй "U17" насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Халиун хүрэл медалийн төлөө барилдана
Б.Халиун хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Японд улсад сурч амьдарч буй энэ жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Женко" клубийн бөх Бямбасүрэнгийн Халиун Италийн нийслэл Ромд болж буй "U17" насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр 1/8 шигшээд Сербийн Милича Секуловичийг 10:0-ээр, шөвгийн наймд АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Мария Ефремовад цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.

Хуваалцах