Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Хишигбаярыг оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо

Тэрбээр энэ онд зохигдох "Наполи-2019" оюутны Универсиад наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хишигбаярыг оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо
Б.Хишигбаярыг оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбоо оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярыг томиллоо.

-66, -73 кг-ын жинд оргил амжилтуудаа гаргаж байсан тэрбээр Сингапурын шигшээ, Дорнод Казахстаны өсвөр үе залуучуудын шигшээ багийг удирдаж байсан туршлагтай бөгөөд "Аварга" биеийн тамирын дээд сургууль, Монголын жүдо академид багшилж байлаа.

Тэрбээр энэ онд зохигдох "Наполи-2019" оюутны Универсиад наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулах юм.

Хуваалцах