Б.Хонгорзул алдарт Тыныбековад ялагдав
Тэрбээр 1/4 шигшээд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хийж 3:7-гоор ялагдлаа.
Мэдээллийн алба

Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр Монголын бөхчүүдийн салхийг эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Болдсайханы Хонгорзул хагаллаа.
Тэрбээр 1/4 шигшээд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хийж 3:7-гоор ялагдлаа.
Айсулуу хагас шигшээд Узбекистаны Набира Эсенбаеваг ялсан тохиолдолд манай бөх хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.


















