Б.Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо
ОУХМ Болдсайханы Хонгорзул өчигдөр нутгийнхаа дэвжээнээс Чөлөөт бөхийн ААШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Өнгөрсөн жил Токиогийн зуны олимпын наадамд 20 настайдаа оролцож тавдугаар байрт орсон Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул өчигдөр нутгийнхаа дэвжээнээс Чөлөөт бөхийн ААШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр шөвгийн наймд олимпын мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа хүртэв.


















