Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ.

Б.Хулан “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын шавь бөгөөд дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах