Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 6-нд болно
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 6-ны 11:00 цагт хийхээр товлосон байна
Мэдээллийн алба

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Дээрх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байдаг. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 6-ны 11:00 цагт хийхээр товлосон байна.
Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний орой тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Энэ хэргийн гол холбогдогч нь тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал юм.


















