Б.Мишээлт мөнгөн медалийн тулаанд ялагдлаа
Тэгвэл мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө. 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч 1/8 финалд Кубын олимпын хошой аварга, дэлхийн аварга Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин.
Мэдээллийн алба

Узбекистанд болсон сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт болов.
67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3, медалийн төлөөх тулаанд Венесуэлийн Кристиан Паласиог ялсан билээ.
Тэгвэл мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө. 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч 1/8 финалд Кубын олимпын хошой аварга, дэлхийн аварга Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин.
Тулаан манай тамирчны довтолгоогоор эхэлсэн ч аажимдаа Узбек тамирчин давамгайлж эхлэн, эхний хоёр үеийг Асадхужа Муйдинхужаев таван шүүгчийн санал нэгтэй 18:20 тэргүүлсэн. Сүүлийн үед оноогоо нөхөх гэж дайрсан ч амжсангүй 0:5 ялагдал хүлээлээ. Ийнхүү Б.Мишээлт ДАШТ-ээ хүрэл медальтай өндөрлүүллээ.


















