Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнгөнчимэг Ц.Мөнхзаяагийн хариуг авч, хүрэл медаль хүртлээ

Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнгөнчимэг Ц.Мөнхзаяагийн хариуг авч, хүрэл медаль хүртлээ
Б.Мөнгөнчимэг Ц.Мөнхзаяагийн хариуг авч, хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж буй.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн -63кг-ын жингийн барилдаанд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.

Хятадын жүдоч “Рио-2016” олимпийн наадамд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяаг шигшээ наймын төлөөх барилдаанд дарах мэхээр цэвэр ялж байсан билээ.

Хуваалцах