Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Б.Мөнгөнтуул Лондонд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Тэмцээнд нийт 280 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 50 гаруй нь их мастер цолтой шатарчид байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнгөнтуул Лондонд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Б.Мөнгөнтуул Лондонд болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Английн Лондон хотноо зохион байгуулагдсан шатрын “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд түүнтэй хамт С.Билгүүн, М.Пагамдулам нар оролцсон юм.

Б.Мөнгөнтуулын хувьд есөн өрөг тоглож зургаан оноо авснаар медалийн болзол хангав. Тэмцээнд нийт 280 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс 50 гаруй нь их мастер цолтой шатарчид байжээ.

Хуваалцах