Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнгөнтуул “Sunway Sitges open”-д түрүүлжээ

Б.Мөнгөнтуул уг тэмцээний өмнө Английн Лондон хотноо болсон “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж, чансааны оноогоо ахиулаад байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнгөнтуул “Sunway Sitges open”-д түрүүлжээ
Б.Мөнгөнтуул “Sunway Sitges open”-д түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул сүүлийн жилүүдэд спортын замналаа нам жим үргэлжлүүлж байв. Гэхдээ тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд шатрын спортын амжилтын бухиагаа үргэлжлүүлж бахдам амжилт үзүүлжээ. Тодруулбал Испанийн Ситмэс хотноо болсон “Sunway Sitges open” эмэгтэйчүүдийн нээлттэй олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна.

Тэрбээр есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн, зургаан оноотой тэргүүлжээ.

Б.Мөнгөнтуул уг тэмцээний өмнө Английн Лондон хотноо болсон “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж, чансааны оноогоо ахиулаад байв.

Хуваалцах