Б.Мөнгөнзул 17 настайдаа Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ
1960 онд Монголын алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4 дүгээр ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байжээ.
Мэдээллийн алба

Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өчигдөр өндөрлөлөө. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын 4 дүгээр ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн тоглосон Орхон аймгийн уугуул, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул алтан медаль хүртлээ. Тэрбээр 10 өрөг тоглохдоо 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувийн хожил авч 4 дүгээр ширээний бусад шатарчдаа тэргүүлсэн юм. Ийн Б.Мөнгөнзул уг амжилтаараа Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангаж, цолоо ахиулж байна.
Ташрамд дуулгахад, 1960 онд Монголын алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4 дүгээр ширээнд, 1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байжээ.


















