Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхдорж найруулагчид туслах хандивын аян үргэлжилж байна

Түүнд эрчимд эмчилгээ хийлгэх нь нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтойг судалсан ба өдөрт нэг орчим сая төгрөгний суурь эмчилгээ хийлгэх шаардлагатай ба хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхдорж найруулагчид туслах хандивын аян үргэлжилж байна
Б.Мөнхдорж найруулагчид туслах хандивын аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн уугуул, Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хүү ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүнд эрчимд эмчилгээ хийлгэх нь нэн шаардлагатай байгаа бөгөөд гэр бүлийнхэн болон уран бүтээлч нөхөд нь БНСУ-ын гурван эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэх боломжтойг судалсан ба өдөрт нэг орчим сая төгрөгний суурь эмчилгээ хийлгэх шаардлагатай ба хагалгааны зардалд 180 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Иймээс түүний төрөлх нутгийн уран бүтээлчид буюу Б.Пүрэвдагва захиралтай Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчид хамт олон сайн дураараа нэгдэн Б.Мөнхдоржийн эмчилгээний зардалд нэг сая төгрөг хандивлажээ. Мөн Хонгор нутгийн соёл урлагийг дээдэлдэг халуун сэтгэлт хүмүүстээ ахмад уран бүтээлчийнхээ амь насыг аврах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Хуваалцах