Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв
Б.Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв. Зураг: МҮОНРТ

Азийн спортын 18 дугаар их наадмын найм дахь өдөр өчигдөр боллоо. Тус өдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, марафон гүйлтэд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долдугаар байр эзлэв.

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо.

Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн Улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Хуваалцах