Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ

Азийн спортын 18 дугаар их наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байрт орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ
Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

Азийн спортын 18 дугаар их наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Марафон гүйлтийн тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байр эзлэв.

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Хуваалцах