Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар ДАШТ-д орох эрхээ авлаа
Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох дэлхийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Мэдээллийн алба

Голланд улсын Роттердам хотноо жил бүр уламжлан болон явагддаг 41 дэх удаагийн “NN Marathon Rotterdam - 2022” марафон гүйлтийн тэмцээнд энэ сарын 10-нд марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа 2:29:25 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт орсон.
Мөн энэ сарын 16-нд БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүл - 2022” олон улсын марафон (42.195) гүйлтийн тэмцээнд ОУХМ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч, Ц.Бямбажав 2:11:23 цагийн амжилт үзүүллээ.
Ийн Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав нар АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох дэлхийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.


















