Б.Нармандах өсвөр үеийн ДАШТ-ий анхны хошой медальтан боллоо
Манай тамирчин Чилийн татами дээр эхний тойрогт Азийн аваргын хүрэл медальт Узбекистаны Зафарбек Урманалиевыг хоёр вазаригаар, хоёрдугаар тойрогт Канадын Донте Де Жесүсийг нэг вазари үнэлгээгээр ялж шилдэг наймд үлджээ.
Мэдээллийн алба

“Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий хоёр дахь өдөр 60 кг-ын жинд Архангай аймгийн Хотонт сумын харьяат “Женко” клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай Монголын анхны жүдоч болсон байна.
Манай тамирчин Чилийн татами дээр эхний тойрогт Азийн аваргын хүрэл медальт Узбекистаны Зафарбек Урманалиевыг хоёр вазаригаар, хоёрдугаар тойрогт Канадын Донте Де Жесүсийг нэг вазари үнэлгээгээр ялж шилдэг наймд үлджээ.
Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Луижи Центраччиог хоёр вазаригаар илүүрхэж яваад иппон буулган хагас шигшээд шалгарсан байна.
Харамстай нь манай бөх үдээс хойш хэсгийн аваргын төлөө Казахстаны Нурзат Салимбаевт ялагдсан. Гэвч тэрбээр хүрэл медалийн төлөө Украины Вадим Черновыг вазари үнэлгээгээр ялж, өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай анхны жүдоч боллоо.


















