Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Номин эмчийн магадлалаар дэвжээнд гарсангүй

Ойрын хугацаанд хүч үзээгүй түүнийг уг нь энэ жил аварга болно байх гэж олон хүн харж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Номин эмчийн магадлалаар дэвжээнд гарсангүй
Б.Номин эмчийн магадлалаар дэвжээнд гарсангүй. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд гурван өдөр болж, өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, “Аврагч” спорт хорооны бөх Б.Номин эмчийн магадлалаар дэвжээнд гарсангүй. Тэрбээр шөвгийн наймд Б.Батмагнайд ялагдаж, хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийх байсан юм. Гэвч эмчийн магадлалаар дэвжээнд дахин гарах боломжгүй гэв.

Ойрын хугацаанд хүч үзээгүй түүнийг уг нь энэ жил аварга болно байх гэж олон хүн харж байсан билээ.

Хамгийн олон бөх барилдсан тус жингийн алтан медалийг гавьяат тамирчин Э.Ням-Очир хүртсэн юм.

Хуваалцах