Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Очирваань: Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал

Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгийн алдартай багийн тоглолтыг үзэх чин хүсэл, мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд Улаанбаатараас Английн Лондон хот хүртэл 14000 км-ыг унадаг дугуйгаар туулсан энэ эрхэм зочин бол хөлбөмбөгчин залуу Батболдын Очирваань юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Очирваань: Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал
Б.Очирваань: Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал. Зураг: МҮОНРТ

“Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал” гээд нүд, сэтгэлдээ гал цогтой итгэл дүүрэн ярих нэгэн зочныг та бүхэнтэй уулзуулъя.

Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгийн алдартай багийн тоглолтыг үзэх чин хүсэл, мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд Улаанбаатараас Английн Лондон хот хүртэл 14000 км-ыг унадаг дугуйгаар туулсан энэ эрхэм зочин бол хөлбөмбөгчин залуу Батболдын Очирваань юм.

Английн хөлбөмбөгийн домогт од тоглогч Уэйн Руни, түүний төрөлх клуб алдарт Манчестер-Юнайтед, Премьер лиг, Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэн гээд энэ бүхэн маш товчхондоо Очирваанийн энэ насны аз жаргал, мөнхийн хүсэл тэмүүлэл...

Амьдралынхаа хязгааргүй аз жаргал, алтан цаг хугацааны аяллыг хэрхэн туулсан талаар нь түүнтэй сэтгүүлч Б.Цолмон ярилцлаа.

Mongolian National Radio · Б.Очирваань: Санасандаа хүрнэ гэдэг энэ насны жаргал

Хуваалцах