Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Оргил, Г.Сарнай нар Ази тивээс холимог тулааны анхны медалийг хүртлээ

Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Оргил, Г.Сарнай нар Ази тивээс холимог тулааны анхны медалийг хүртлээ
Б.Оргил, Г.Сарнай нар Ази тивээс холимог тулааны анхны медалийг хүртлээ. Зураг: МҮОНРТ

Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов.

Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагслаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах