Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Б.Отгон-Өлзий морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Азийн морьт харвааны холбооноос Казахстан Улсын Шымкент хотод морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Отгон-Өлзий морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Б.Отгон-Өлзий морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн морьт харвааны холбооноос Казахстан Улсын Шымкент хотод морьт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Морьт харваачид магяар, ази, турк, жамбы буюу зоос харвах гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.

Тус тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, БНХАУ, ОХУ, Саудын Араб, Тайланд, Казахстан зэрэг 14 улсын 60 тамирчин оролцсоноос Монголын морьт харвааны холбооны “Хан Монгол” клубын тамирчин Б.Отгон-Өлзий жамбы буюу зоос харвах төрөлд мөнгөн медалийн эзэн болжээ.

Хуваалцах