Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав, ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна

Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж “Танд итгэж оршин суух зөвшөөрөл олгоогүй. Харин Монголын сайхан аав, ээж таныг хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн учир нэг жилийн хугацаатай олгож байна” гэлээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав, ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна
Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав, ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ий Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөн. Харин Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байсан юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас зургаадугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шинд /Wenxin/ Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олголоо. Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж “Танд итгэж оршин суух зөвшөөрөл олгоогүй. Харин Монголын сайхан аав, ээж таныг хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн учир нэг жилийн хугацаатай олгож байна” гэлээ.

Хуваалцах