Б.Сарнай медалийн төлөө барилдана
Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Озода Зарипбоеватай медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаан хийнэ.
Мэдээллийн алба

Кыргызстаны нийслэл Бишкект бөхийн төрлүүдийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, залгуулаад U23 ангиллын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр үргэлжилж байна.
Тус тэмцээнд өнөөдөр Монголын гурван эмэгтэй бөх зодоглож байгаа бөгөөд 76 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин, спортын мастер Баярбаатарын Сарнай тойргийн эхний барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, дэлхийн шилдгүүдийн нэг Кыргызстаны Айпери Медет Кызытэй тун сайн барилдаж 1:3-аар ялагдсан. Ийн удаах барилдаанд Казахстаны Инкара Жанатаеваг 8:6-гаар ялсан ч Энэтхэгийн Бипашад 3:6-гаар ялагдав.
Тэрбээр Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэх тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Озода Зарипбоеватай медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаан хийнэ.


















