Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгарав

Нэгдүгээр байранд Японы тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгарав
Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгарав. Зураг: МҮОНРТ

Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгарав.

Нэгдүгээр байранд Японы тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн юм.

Дашрамд дуулгахад, Б.Сэр-Од нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг олон улсын зургаан тэмцээнд оролцсон манай цорын ганц марафонч юм.

Тэрбээр Лондон, Нью-Йорк, Токио, Бостон, Берлин, Чикагогийн марафонд хурд хүчээ сорин өрсөлдөж байсан. Мөн өмнөх буюу Азийн XYII зуны спортын наадмын марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ.

Хуваалцах