Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шаравын эмчилгээнд зориулсан тоглолтын мөнгийг охинд нь гардууллаа

Хандивын мөнгийг хүлээлгэн өгөх уулзалтад Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Алтанцэцэг, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Дэлхий" хамтлагийн дуучин М.Болд, Морин хуурын чуулгын төлөөлөл болон On'n Off продакшныхан хүрэлцэн ирсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шаравын эмчилгээнд зориулсан тоглолтын мөнгийг охинд нь гардууллаа
Б.Шаравын эмчилгээнд зориулсан тоглолтын мөнгийг охинд нь гардууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан рок, поп оддын хандивын тоглолт гарагт өнгөрсөн бямба гарагт “On’n Off Production House”-ын концертын танхимд боллоо.

Тоглолтоос олсон орлого болон үзэгчдийн хандив, дуудлага худалдаагаар нийт 31.9 сая төгрөг цугласан бөгөөд энэхүү мөнгийг өчигдөр уран бүтээлчид Б.Шаравын бага охин Ш.Жаргалд өглөө.

Хуваалцах