Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Шоовдор нутгийн дэвжээн дээрээ Энэтхэгийн бөхөөс даагаа нэхлээ

Б.Шоовдор өнгөрсөн жил Алматыд болсон Азийн аваргын финалд эцсийн мөчид түүнд ялагдаж алтан медалиа харамсалтай алдаж байсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Шоовдор нутгийн дэвжээн дээрээ Энэтхэгийн бөхөөс даагаа нэхлээ
Б.Шоовдор нутгийн дэвжээн дээрээ Энэтхэгийн бөхөөс даагаа нэхлээ. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буян-Ухаа” спортын ордонд болж байна.

59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор тойргийн эхний барилдаанаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Саритатай хийлээ.

Б.Шоовдор өнгөрсөн жил Алматыд болсон Азийн аваргын финалд эцсийн мөчид түүнд ялагдаж алтан медалиа харамсалтай алдаж байсан.

Тэгвэл энэ удаа нутгийнхаа дэвжээнд 2:1-ээр ялж даагаа нэхлээ.

Хуваалцах