Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Сүхбаатар “Морин хуурын музей”-гээ байртай болгохын тулд тоглолт хийх гэж байна

Монголын анхны морин хуурын музейг морин хуур урлаач, хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ. Гэвч уг музей нь сууц, танхимгүй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Сүхбаатар “Морин хуурын музей”-гээ байртай болгохын тулд тоглолт хийх гэж байна
Б.Сүхбаатар “Морин хуурын музей”-гээ байртай болгохын тулд тоглолт хийх гэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын анхны морин хуурын музейг морин хуур урлаач, хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ. Гэвч уг музей нь сууц, танхимгүй аж.

Иймд тэрбээр “Морин хуурын музей”-г шинэ байртай болгох төслийг эхлүүлж, энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд бие даасан анхны тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тоглолтын орлогыг морин хуурын музейг шинэ байртай болгоход зориулах аж.

Одоогоор морин хуурын музейн цуглуулга “Морин хуур” төвд хадгалагддаг гэнэ. Музейн сан хөмрөгт дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулгааас гадна 1800-аад оны төмөр цартай боржигин хуур, Манжийн дарлалын үед холбогдох хуур гээд 200 гаруй үзмэр бий гэнэ.

Б.Сүхбаатар тоглолтдоо үзмэрийнхээ дээжээс дэлгэх юм байна.

Хуваалцах