Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Түвшинбат медалийн төлөөх тоглолтод эзэн орны тамирчинд ялагдлаа

Дөрөвний нэг шигшээ буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод тэрбээр Европ тивийн аварга, Германы боксчин Абасс Бараоуд 5:0 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Түвшинбат медалийн төлөөх тоглолтод эзэн орны тамирчинд ялагдлаа
Б.Түвшинбат медалийн төлөөх тоглолтод эзэн орны тамирчинд ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69 кг-ын жинд эх орноо төлөөлсөн ОУХМ Б.Түвшинбат медалийн төлөөх тоглолтод рингний эзэн орны тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Дөрөвний нэг шигшээ буюу хүрэл медалийн төлөөх тоглолтод тэрбээр Европ тивийн аварга, Германы боксчин Абасс Бараоуд 5:0 харьцаатай ялагдал хүлээсэн юм.

Б.Түвшинбат дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиорыг 5:0, хоёрдугаар тойрогт 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировыг 4:1 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ. Харамсалтай нь, медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд ялагдсанаар ДАШТ-ий рингийг орхиж байна.

Хуваалцах