Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Үйзэнмаа “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал хүртжээ

Тус наадам нь 15 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 3600 гаруй хүмүүс үзэж сонирхсон байна. Б.Үйзэнмаа нь киногоо найруулахын зэрэгцээ “Хэди” хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тогложээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Үйзэнмаа “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал хүртжээ
Б.Үйзэнмаа “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал хүртжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын чанартай тэмцээн уралдаанд Монголын баг тамирчид, уран бүтээлчид өөрийн хөлс хүчээ шавхан оролцож тэргүүн байруудыг түүсээр байгаа таатай мэдээг бид өдөр бүр дуулж байна.

ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон Баварын кино наадмаас Борхүүгийн Үйзэнмаагийн “Намайг битгий ингэж хар” киногоороо “Шилдэг залуу найруулагч”-ийн шагналыг хүртжээ.

Тус наадам нь 15 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 3600 гаруй хүмүүс үзэж сонирхсон байна. Б.Үйзэнмаа нь киногоо найруулахын зэрэгцээ “Хэди” хэмээх гол дүрийн бүсгүйн дүрд тогложээ.

Тэрбээр шагнал авах үеэрээ “Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй” хэмээн хэлсэн нь олон хүмүүсийн сэтгэлд хүрчээ. Үүнээс гадна Б.Үйзэнмаа энэхүү киногоороо эмэгтэйчүүд болон тэдний өнөөгийн дүр төрх, зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй илэрхийлэхийг зорьсон хэмээжээ.

Хуваалцах