Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн чөлөөт уншлага болно

Уг уншлага Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнд Ардын уран зохиолчид, төрийн шагналтууд, “Болор цом”-ын эзэд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудаас гадна залуу үеийн төлөөлөл шүлгээ уншиж, иргэдэд уран бүтээлээ сонирхуулах юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн чөлөөт уншлага болно
Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн чөлөөт уншлага болно. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн болон дорны их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 93 жилийн ой, "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг тохиолдуулан энэ сарын 19-нд чөлөөт уншлага болох нь ээ.

Уг уншлага Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд үүнд Ардын уран зохиолчид, төрийн шагналтууд, “Болор цом”-ын эзэд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудаас гадна залуу үеийн төлөөлөл шүлгээ уншиж, иргэдэд уран бүтээлээ сонирхуулах юм байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Завхан аймгийн утга зохиолын "Мөнх огторгуйн чимэг" төв ажиллаж байна.

Хуваалцах