Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баасан гараг” нэвтрүүлэгт дуучин Г.Ариунбаатар, мисс А.Баярцэцэг нар оролцоно

Чөлөөт ярилцлага, хөгжилтэй даалгавар гүйцэтгэх тэднээс уншигч та хүссэн асуултаа фэйсбүүкийн https://www.facebook.com/mnbtsengeent/ хаягаар ирүүлж болохоос гадна, бүтээлч зурагт хуудасны уралдаанд бүтээлээ илгээхдээ овог нэр, утасны дугаар, гэрийн хаягаа товч, тодорхой бичих шаардлагатай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баасан гараг” нэвтрүүлэгт дуучин Г.Ариунбаатар, мисс А.Баярцэцэг нар оролцоно
“Баасан гараг” нэвтрүүлэгт дуучин Г.Ариунбаатар, мисс А.Баярцэцэг нар оролцоно. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн бэлтгэн явуулдаг “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлгийн шинэ дугаарт “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Дэлхийн мисс”-ийн шилдэг оролцогч, жүжигчин А.Баярцэцэг нар оролцох гэж байна.

Чөлөөт ярилцлага, хөгжилтэй даалгавар гүйцэтгэх тэднээс уншигч та хүссэн асуултаа фэйсбүүкийн https://www.facebook.com/mnbtsengeent/ хаягаар ирүүлж болно. Мөн хайртай уран бүтээлчиддээ зориулж бүтээлч зурагт хуудас бидэнд илгээх боломжтой. Бүтээлч зурагт хуудас сэдэв хамаарахгүй, мөн зурагт хуудсыг ямар ч төрлийн материалаар чөлөөтэй сэтгэж хийж болно.

Шууд нэвтрүүлгийн үеэр ялагч тодрох юм. Та бүтээлээ илгээгээрэй. Бүтээлийг энэ баасан гарагийн 18:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авч байна. Холбогдох утас: 8009-0228, 8805-6650.

Сонирхуулахад ялагчийг нэвтрүүлэгийн үеэр шууд тодруулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • А4 хэмжээнээс дээш

  • Дүрс, бичвэр гаргацтай

  • Бүтээлч сэтгэлгээгээр ямар ч материал, шрифтээр бичиж, зурж, хэвлэж болно.

Хуваалцах