Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бадар хундага-2018" наадмын цомын эзнээр О.Элбэгтөгс тодорлоо

"Бадар хундага-2018" яруу найргын наадам Завхан аймгийн Улиастай хотод Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрт боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бадар хундага-2018" наадмын цомын эзнээр О.Элбэгтөгс тодорлоо
"Бадар хундага-2018" наадмын цомын эзнээр О.Элбэгтөгс тодорлоо. Зураг: МҮОНРТ

"Бадар хундага-2018" яруу найргын наадам Завхан аймгийн Улиастай хотод Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрт боллоо.

Наадмын тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн уугуул яруу найрагч О.Элбэгтөгс хүртэж цом сая төгрөгний мөнгөн шагнал дурсгалын зүйл гарсан бол дэд байрыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат МЗЭ -ийн шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан хүртэв.

Гутгаар байрыг Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрыг Завхан аймгийн Улиастай сумын уугуул яруу найрагч Бөхням, тусгай байрыг Хэнтий аймгий Батширээт сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн нар тус тус хүртлээ.

Хуваалцах