Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бадархундага - 2022” яруу найргийн наадам болно

Наадамд оролцогчид чөлөөт сэдвийн дор хоёр бүтээлээрээ оролцох бөгөөд товч намтар, холбоо барих утасны дугаар, гэрэл зургийн хамт зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бадархундага - 2022” яруу найргийн наадам болно
“Бадархундага - 2022” яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж, “Бадархундага-2022” яруу найргийн наадам болно.

Уг наадмын зорилго нь үндэсний уран зохиолын хөгжилд зохиолч, яруу найрагчдын оролцоог хангах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, яруу найргийн алтан залгамжийг хадгалах замаар авьяас билгээрээ дуу хоолой болон нэгдэж, Монголын утга зохиолыг хойч үедээ таниулах, оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.

Наадамд оролцогчид чөлөөт сэдвийн дор хоёр бүтээлээрээ оролцох бөгөөд товч намтар, холбоо барих утасны дугаар, гэрэл зургийн хамт зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх юм байна.

Шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдах агаад нийт бүртгэгдсэн найрагчдаас 30-ийг нь дараагийн шатанд оролцох эрх олгох аж.

Шагналын сан таван сая төгрөг бол тэргүүн байр эзэлсэн нь 1.5, дэд байрынх нэг сая, гутгаар байрынх 800, тусгай байр 600, үзэгчдийн нэрэмжит шагналтан 300 мянган төгрөг гардарх нь ээ.

Бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байгаа аж.

Хуваалцах