Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бадархундага-2022” яруу найргийн наадамд А.Бөхням түрүүллээ

Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, уран бүтээлчдийн анхдугаар чуулга уулзалт болон “Бадархундага-2022” яруу найргийн наадам өчигдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бадархундага-2022” яруу найргийн наадамд А.Бөхням түрүүллээ
“Бадархундага-2022” яруу найргийн наадамд А.Бөхням түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, уран бүтээлчдийн анхдугаар чуулга уулзалт болон “Бадархундага-2022” яруу найргийн наадам өчигдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. “Бадархундага-2022” яруу найргийн наадамд 90 гаруй найрагч бүтээлээ хүргүүлснээс 32 найрагч тайзнаа шүлгээ дуудаж залуу яруу найрагч А.Бөхням түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой дэд байрт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн гуравдугаар байрт орж, залуу яруу найрагч Т.Амар-Амгалан, Г.Хашбаатар нар тусгай байрт шалгарчээ. Мөн үзэгчдийн нэрэмжит тусгай байрын шагналыг МЗЭ-ийн гишүүн ахмад яруу найрагч Б.Дагвадорж хүртсэн байна.

Сонирхуулахад, “Бадархундага-2022” яруу найргийн наадмын тэргүүн найрагч А.Бөхнямд энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах “Болор цом – 40” яруу найргийн наадамд оролцох эрхийг мөн олгожээ.

Хуваалцах