Бадминтоны дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
Уг семинарт зургаан аймаг, дөрвөн дүүргийн 24 багш дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд Азийн бадминтоны холбооны Хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын мэргэжилтэн Самбентан Сиваперумал удирдан явуулж байна.
Мэдээллийн алба

Монголын бадминтоны холбооноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын үндэсний семинарын нээлт өнөөдөр Олимпик хауст боллоо.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, семинарт хамрагдаж буй дасгалжуулагч нарт өндөр амжилт хүсэв.
Уг семинарт зургаан аймаг, дөрвөн дүүргийн 24 багш дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд Азийн бадминтоны холбооны Хөгжил хариуцсан захирал, сургагч багш, Малайз улсын мэргэжилтэн Самбентан Сиваперумал удирдан явуулж байна. Тэрбээр 1990 оноос хойш Азийн бүх оронд сургагч багшаар ажиллаж байсан арвин туршлагатай аж.
Ташрамд дуулгахад, тус семинар найм хоног үргэлжлээд энэ сарын 25-нд өндөрлөнө.


















